Иттерби нь Yb гэж тэмдэглэгддэг, атомын дугаар 70 бүхий химийн элемент юм. Мөнгөлөг зөөлөн металлаг элемент болох иттерби нь лантаноидын бүлгийн газрын ховор элемент бөгөөд гадолинит, монацит, ксенотим зэрэг эрдсүүдээс олддог. Тус элемент заримдаа Иттри болон бусад элементтэй холбогдож, ган үйлдвэрлэхэд ашиглагддаг. Байгаль дээр иттерби нь долоон тогтвортой изотопын холимог хэлбэрээр оршдог. Хиймлээр бий болгодог Иттерби-169 изотоп нь гамма цацрагийн эх үүсвэр болон хэрэглэгддэг байна.
Химийн тэмдэг: Yb  
Цэнэгийн тоо: 70  
Атом масс: (±) (Ar) 173.045  
Элементийн ангилал: Лантаноид  
Төлөв: Хатуу   
Хайлах цэг: 824 °C  
Буцлах цэг: 1430 °C  
Нягт: 6.973 г/см3  
Иттерби агуулсан эрдсүүд:
Иттерби агуулсан ХХ эрдэс байдгаас эдийн засгийн ач холбогдолтой XX эрдэс байдаг. Үүнээс дурдвал: