Тори нь байгальд тохиолддог, цацраг идэвхтэй химийн элемент бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт их хэмжээтэй байдаг. Торийн (тэмдэглэгээ Th) атомын дугаар 90 бөгөөд атом нь 90 протон, 90 электронтойгоос 4 нь валентын электрон юм. 1828 онд нээгдсэн.  Байгальд тори-232 (100.00%) байдаг. Тори альфа бөөмөө бага багаар алдсаар задардаг. Тори-232-ын хагас задралын хугацаа нь ойролцоогоор 14.05 тэрбум жил. Энэ нь дэлхийн гадарга дээр ураныг бодвол 3-4 дахин удаан гэсэн үг юм. Тори нь монацит элснээс газрын ховор элемент олборлох үед гардаг дайвар бүтээгдэхүүн юм. Хуучин өргөн хэрэглэдэг байсан боловч цацраг идэвхтэйн улмаас хэрэглээ нь багасч байгаа. Тори-232 нь цөмийн түлш – уран-233-ыг баяжуулахад ашиглагддаг байсан. Туршилтын реакторуудын ихэнх нь өдгөө ашиглагдахаа больсон ч аюулгүй байдал талаасаа цөмийн эрчим хүч гарган авахад тохиромжтой гэдэг утгаар Орос, Энэтхэг, Хятад зэрэг улсуудад хэрэглэсээр байгаа.
Химийн тэмдэг: Th  
Цэнэгийн тоо: 90  
Атом масс: (±) (Ar) 232.0377  
Элементийн ангилал: Актиноид  
Төлөв: Хатуу   
Хайлах цэг: 1755 °C  
Буцлах цэг: 4788 °C  
Нягт: 11.724 г/см3  
Тори агуулсан эрдсүүд:
Тори агуулсан ХХ эрдэс байдгаас эдийн засгийн ач холбогдолтой XX эрдэс байдаг. Үүнээс дурдвал: