Хром нь Cr хэмээх тэмдэглэгээтэй, атомын дугаар 24 бүхий, 6-р бүлгийн эхний элемент болох химийн элемент юм. Төмөрлөг саарал өнгөтэй, гялалзсан хатуу металл бөгөөд өндөр температурт хайлдаг. Үнэр, амтгүй, уян зөөлөн шинж чанартай. Тус элементийн нэр нь Грек хэлээр "өнгө" гэсэн утгатай "хрома" (χρωμα) хэмээх үгнээс гаралтай. 1797 онд Луйс Николас Ваукелин хромыг крокоит (Хар тугалгын хромат) дотроос олж нээжээ.
Химийн тэмдэг: Cr  
Цэнэгийн тоо: 24  
Атом масс: (±) (Ar) 51.9961  
Элементийн ангилал: Шилжилтийн металл  
Төлөв: Хатуу   
Хайлах цэг: 1907 °C  
Буцлах цэг: 2671 °C,  
Нягт: 7.19  г/см3  
Хром агуулсан эрдсүүд:
Хром агуулсан ХХ эрдэс байдгаас эдийн засгийн ач холбогдолтой XX эрдэс байдаг. Үүнээс дурдвал: