Төмөр нь Fe химийн тэмдэг, 26 атомын дугаар бүхий химийн элемент. Мөнгөлөг цагаан өнгөтэй, өргөн тархсан металл. Дэлхийн цөмийн 90% орчмыг, харин Дэлхийн царцдаст 5% агуулагдана. Дэлхийн нийт массын 35% нь төмөр байдаг. Байгаль дээр төмрийн 54Fe, 56Fe, 57Fe, 58Fe гэсэн изотопууд байдгаас, хамгийн өргөн тархалттай нь 56Fe, (ойролцоогоор 91.754%) юм. Fe2+ ион нь биологийн бүх биетэд зайлшгүй шаардлагатай химийн элемент болно. Төмрийг маш эртнээс (МЭӨ 4000 жил орчмоос) хүн төрөлхтөн ашиглаж эхэлсэн ба орчин үеийн гол хэрэглээ нь ган гаргаж авах юм. Төмрийг төмрийн хүдрээс ялгаж авах ба байгаль дээр цэврээрээ бараг тохиолдохгүй.
Химийн тэмдэг: Fe  
Цэнэгийн тоо: 26  
Атом масс: (±) (Ar) 55.845  
Элементийн ангилал: Шилжилтийн металл  
Төлөв: Хатуу   
Хайлах цэг: 1538 °C,  
Буцлах цэг: 2862 °C,  
Нягт: 7.874  г/см3  
Төмөр агуулсан эрдсүүд:
Төмөр агуулсан ХХ эрдэс байдгаас эдийн засгийн ач холбогдолтой XX эрдэс байдаг. Үүнээс дурдвал: