Хүхэр нь S-ээр тэмдэглэгддэг, атомын дугаар нь 16, өргөн тархалттай, амтгүй, металл бус химийн элемент юм. Байгаль дээр дангаар (шар өнгөтэй, талст байдлаар) тохиолдохоос гадна, сульфид, сульфатын эрдэс байдлаар тааралдана. Хүхэр нь амьд организмын салшгүй, чухал хэсэг болно. Хүхрийг бордоо болгон хэрэглэхээс гадна, сумны дарь, шүдэнз, шавьжны хор зэрэгт өргөнөөр ашиглана. Хүхрийн талст, Сицили арал
Хүхэр нь нийт 18 изотопитойгоос 4 нь тогтвортой изотопи: 32S (95.02%), 33S (0.75%), 34S (4.21%), ба 36S (0.02%) тархалттай байна. Бусад изотопиуд нь тогтворгүй изотопиуд болно. Maнай дэлхийн хүхрийн үйлдвэрлэлийн 50% орчмыг хүхрийн хүчил гаргахад, 10-15%-ийг хөдөө аж ахуйн хортон шавьж устгахад, үлдэх хувийг резин үйлдвэрлэл, хиймэл торго, тэсрэх бодис, органик нийлэгжүүлэлтэд хэрэглэдэг.
Химийн тэмдэг: S  
Цэнэгийн тоо: 16  
Атом масс: (±) (Ar) 32.06  
Элементийн ангилал: Полиатомт металл бус  
Төлөв: Хатуу   
Хайлах цэг: 115.21 °C  
Буцлах цэг: 444.6 °C  
Нягт: 2.07 г/см3  
Хүхэр агуулсан эрдсүүд:
Хүхэр агуулсан ХХ эрдэс байдгаас эдийн засгийн ач холбогдолтой XX эрдэс байдаг. Үүнээс дурдвал: