Аргон нь химийн элемент, атомын дугаар нь 18, химийн тэмдэглэгээ нь Ar. Аргон нь үелэх системийн 18-р бүлэг буюу инертийн хийн бүлгийн гуравдахь элемент бөгөөд дэлхийн агаар мандлын 0.93%-ийг эзлэнэ. Дэлхий дээр хамгийн өргөн тархалттай инерт хий юм. Аргоны электрон үүлний хамгийн гадна орбит электроноор бүрэн дүүргэгдсэн байдаг тул хамгийн тогтвортой, өөр элементүүдтэй химийн холбоо үүсгэдэггүй болно.
Химийн тэмдэг: Ar  
Цэнэгийн тоо: 18  
Атом масс: (±) (Ar) 39.948  
Элементийн ангилал: Инерт хий  
Төлөв: Хий  
Хайлах цэг: -189.34°C  
Буцлах цэг: -185.848°C  
Хайлах дулаан: 1.18 Ж/моль  
Уурших дулаан: 6053 кЖ/моль  
Нягт: 1.784  г/л  
Аргон агуулсан эрдсүүд:
Аргон агуулсан ХХ эрдэс байдгаас эдийн засгийн ач холбогдолтой XX эрдэс байдаг. Үүнээс дурдвал: