Тантал нь амар хайлдаггүй металлуудын нэг бөгөөд энэ чанараараа вольфрам, ренийн дараа ордог. Танталыг хэрэглэдэг гол салбар нь цахилгаан вакуумын техник, ган болон хайлшийг чанаржуулах, цахилгаан техник, машины үйлдвэр. Электроникт электролит конденсаторууд, их хүчтэй лампын анод, торын анод хийхэд хэрэглэнэ. Химийн багаж хэрэгслийн үйлдвэрлэлд хүчил үйлдвэрлэхэд хэрэглэдэг аппаратын эд ангиуд хийхэд хэрэглэдэг. Танталын тигельд металлуудыг хайлуулдаг. Ниоби болон танталын карбидууд их хатуу тул металл зүсдэг багаж хэрэгсэл үйлдвэрлэх зорилгоор металл боловсруулах үйлдвэрүүдэд хэрэглэдэг.
Химийн тэмдэг: Та  
Цэнэгийн тоо: 73  
Атом масс: (±) (Ar) 180.94788  
Элементийн ангилал: Шилжилтийн металл  
Төлөв: Хатуу   
Хайлах цэг: 3017 °C  
Буцлах цэг: 5420 °C  
Нягт: 16.65 г/см3  
Тантал агуулсан эрдсүүд:
Тантал агуулсан ХХ эрдэс байдгаас эдийн засгийн ач холбогдолтой XX эрдэс байдаг. Үүнээс дурдвал: