Алт нь Au гэж тэмдэглэгддэг, атомын дугаар нь 79, нэгэн төрлийн химийн элемент юм. Алт нь байгаль дээр цэврээр орших ба хувийн жин ихтэй, зөөлөн, гялалзсан шар өнгөтэй металл юм Байгальд маш ховор тохиолдолд 6; 8;12; ханатай талст хэлбэрээр оршдог. Ихэнхдээ байгальд нунтаг тоос, үйрмэг, нимгэн хуудас, нарийн үслэг төрхтэйгээр газрын давхаргад судал, бусад металл болон чулуулагтай холимог хадан тогтцын хэлбэртэйгээр1,1•10³ppm нягтралтайгаар оршдог. Цул хадан болон хавтан хэлбэрээр хэзээ ч оршдоггүй гэж үздэг. Алт нь уян хатан, давтагдах, сунгагдах, цутгагдах өвөрмөц чанартай бөгөөд дулаан цахилгааны маш сайн дамжуулдаг. Атмосферийн нөлөөнд тэсвэртэй, бараг бүх төрлийн хүчлийн үйлчлэлд тэсвэртэй онцгой шинж чанартай металл юм. Алт озонтой давсны хүчилд урвалд орон Au2 нэгдлийг үүсгэх ба цианы уусмалд задарч Au4 нэгдлийг үүсгэдэг учир алтыг ялган авахад цианы хүчлийг хэрэглэх тохиолдол байдаг. Алт нь бүх металлууд дотроос хамгийн уян чанартай нь ба нэг грамм нь 1 квадрат метр талбай бүхий хавтанг үүсгэж чаддаг. Алтан ялтасыг тунгалаг болтол нь нимгэлэн давтаж болдог. Түүний нэвтрүүлэх өнгө нь ногоон-цэнхэр байдаг. Учир нь, алт шар ба улаан өнгийг хүчтэйгээр ойлгодог. Ийм хагас тунгалаг ялтас хэт улаан туяаг мөн хүчтэй ойлгодог нь, түүнийг дулаан тэсвэртэй хувцасны шилний хэт улаан туяаны хаалт болон сансрын хувцасны шилний нарнаас хамгаалах хаалт болгон ашиглагдах боломжийг олгодог.Алт нь дулааны болон цахилгааны сайн дамжуулагчаас гадна, хэт улаан цацрагийг хүчтэй ойлгогч
Химийн тэмдэг: Au  
Цэнэгийн тоо: 79  
Атом масс: (±) (Ar) 196.966569  
Элементийн ангилал: Шилжилтийн металл  
Төлөв: Хатуу   
Хайлах цэг: 1064.18 °C  
Буцлах цэг: 2970 °C  
Нягт: 19.3г/см3  
Алт агуулсан эрдсүүд:
Алт агуулсан ХХ эрдэс байдгаас эдийн засгийн ач холбогдолтой XX эрдэс байдаг. Үүнээс дурдвал: