Бори нь зөвхөн зохиомлоор гаргаж авдаг, химийн тэмдэг нь Bh, атомын дугаар нь 107 ба трансактиноидод багтдаг 7-р үеийн d-блокийн химийн элемент юм. Үелэх системийн 7. IUPAC бүлэг, манганы бүлэгт хамаарна. Боригийн бүх изотопууд нь цацраг идэвxтэй. Бориг данийн физикч Нильс Борын нэрээр нэрлэжээ (химийн элемент бортой андуурах нь бий). 1976 оны аравдугаар сарын 6-нд бориг анх удаа зөвлөлтийн эрдэмтэд Юрий Оганесяны удирдлага дор Дубна дахь цөмийн судалгааны хүрээлэнд гаргаж авсан хэдий ч шинэ элемент нээснээ мэдээгүй байна. Тиймээс Дармштад дахь Хүнд Ионы Судалгааны Нийгэмлэгээс цэврээр анх гаргаж авсан өдрийг буюу 1981 оны гуравдугаар сарын 27-ыг тус элементийг нээсэн гэж уг байгууллагыг албан ёсоор нээсэн байгууллагад тооцдог. Эхэндээ бори нь уннильсептиум (химийн тэмдэг Uns) гэх нэртэй байж байгаад 1994 онд цэвэр ба хэрэглээний химийн олон улсын холбооны зөвлөсөний дагуу өнөөгийн нэрийг өгчээ. Түүнээс гадна Эка-Рени гэж бас нэрлэдэг.
Химийн тэмдэг: Bh  
Цэнэгийн тоо: 107  
Атом масс: (±) (Ar) 262.1229  
Элементийн ангилал: Шилжилтийн металл  
Төлөв: Хатуу   
Хайлах цэг: Unknown  
Буцлах цэг: Unknown  
Нягт: 26-27 г/см3  
Бори агуулсан эрдсүүд:
Бори агуулсан ХХ эрдэс байдгаас эдийн засгийн ач холбогдолтой XX эрдэс байдаг. Үүнээс дурдвал: