Лютеци нь Lu гэж тэмдэглэгддэг, атомын дугаар 71 бүхий химийн элемент юм. Лютеци нь бусад лантаноидын бүлгийн элементүүдтэй адил гялтганасан мөнгөлөг өнгөтэй газрын ховор элемент элемент юм. Лантаноидын агшилтаас хамааралтайгаар лютецийн атом нь хамгийн жижиг атомын радиустай байхаас гадна тус элемент нь лантаноидууд дотроосоо хамгийн өндөр нягттай мөн хамгийн өндөр хайлах- ба буцлах температуртай байна. 1907 онд Жорж Урбайн, Карл Ауэр фон Вэлсбах, Чарльз Жэймс нарын химичид бараг нэгэн зэрэг энэхүү элементийг нээсэн байна. Хэдийгээр аль 1909 онд түрүүлж нээсэн эрдэмтнээр Урбайныг тооцон, түүний санал болгосон Лютеци хэмээх нэрээр нэрлэхээр тогтсон хэдий ч герман хэлтэй орнуудад удаан хугацаанд Карл Ауэр фон Вэлсбахыг нээсэн эрдэмтнээр тооцон, түүний санал болгосон Кассиопеиум хэмээх нэрийг ашигласан байдаг.
Химийн тэмдэг: Lu  
Цэнэгийн тоо: 71  
Атом масс: (±) (Ar) 174.9668  
Элементийн ангилал: Лантаноид  
Төлөв: Хатуу   
Хайлах цэг: 1652 °C  
Буцлах цэг: 3330 °C  
Нягт: 9.84 г/см3  
Лютеци агуулсан эрдсүүд:
Лютеци агуулсан ХХ эрдэс байдгаас эдийн засгийн ач холбогдолтой XX эрдэс байдаг. Үүнээс дурдвал: