Кюри нь синтетик химийн элемент, атомын дугаар нь 96, химийн тэмдэглэгээ нь Cm. Актиноидын бүлгийн цацраг идэвхт трансураны элементэд багтдаг юм. Кюри нь Мари Кюри болон Пьер Кюри нарын эрдэмтдийн нэрээр нэрлэгджээ. Кюри нь цацраг идэвхт мөнгөлөг цагаан хатуулаг өндөртэй металл юм. Кюри нь цөмийн реактор дотор үүсэх ба нэг тонн цөмийн түлшийг шатаахад дунджаар 20 грамм кюри гардаг. Кюриг 1944 оны зун түүнээс арай хөнгөн плутонигоос хамгийн анх гаргаж авсан боловч эхлээд түүний нээлтийг нийтэд дэлгээгүй аж.
Химийн тэмдэг: Cm  
Цэнэгийн тоо: 96  
Атом масс: (±) (Ar) 247.0703  
Элементийн ангилал: Актиноид  
Төлөв: Хатуу   
Хайлах цэг: 1340 °C  
Буцлах цэг: 3110 °C  
Нягт: 13.51 г/см3  
Кюри агуулсан эрдсүүд:
Кюри агуулсан ХХ эрдэс байдгаас эдийн засгийн ач холбогдолтой XX эрдэс байдаг. Үүнээс дурдвал: