Кобальт (Co) нь газрын гадаргад 0,003% хүнцэл /мышъяк/, хүхэрт хүнцэл хэлбэрээр /CoAsS, CoAs2 / оршино. Ургамал амьтдын эд эрхтэнд тогтмол оролцдог витамин В12–ын найрлагын нэг хэсэг болж гурван валенттай кобальт 4,5% агуулагддаг байна. Шошлог ургамлын иш навч зэрэг эрхтэнд кобальтын хуримтлал тогтворжихын хирээр азотын молекулуудыг бэхжүүлдэг байна. Металлт энзим болох трансфераза, изомераза, дипептидаза ферментүүдийн найрлаганд оролцохоос гадна, пируваткарбоксилаза, рибофлавинкиназа, шүлтлэг фосфотаза, аргиназа зэргийг идэвхжүүлнэ. Загасны гурил, улаан буудайн хивэг, цагаан лууван кобальтаар баялаг байна. Мөн сүү, хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүн кобальтын эх үүсвэр болно. Бие махбодид бага хэмжээгээр, биеийн жингийн 1 кг тутам 30-60 мкг ноогдож байвал зохино. Кобальт нуклейн хүчил нийлэгжих, цус төлжих, нүүрс ус, эрдэсийн солилцоо, ферментийн үйл ажиллагаанд оролцдог. Кобальт цус, дэлүү, яс, өндгөвч, өнчин тархи, элгэнд хуримтлагдана. Амьтдын 1 кг шинэ эд эрхтэнд (мкг-аар): элгэнд 30-100, дэлүүнд 20-40, нойр булчирхайнд 10-30, бөөр, ясанд тус бүр 30, зүрхэнд 12-35 байна. Бие махбодид кобальт дутагдвал өсөлт саатах, цус багадах, турж эцэх шинж ажиглагддаг байна. Далбагын төрлийн мөөгөнд хийгдсэн судалгаанаас үзвэл, түүний 1 кг хуурай жинд нь 0,13-1,00 мг кобальт илэрчээ. 
Химийн тэмдэг: Со  
Цэнэгийн тоо: 27  
Атом масс: (±) (Ar) 58.933194  
Элементийн ангилал: Шилжилтийн металл  
Төлөв: Хатуу   
Хайлах цэг: 1495 °C  
Буцлах цэг: 2900 °C  
Соронзон чанар Ферросоронзон  
Дууны хурд  4720 м/сек  
Нягт: 8.9  г/см3  
Кобальт агуулсан эрдсүүд:
Кобальт агуулсан ХХ эрдэс байдгаас эдийн засгийн ач холбогдолтой XX эрдэс байдаг. Үүнээс дурдвал: