Цахиур нь Si гэж тэмдэглэгддэг химийн элемент юм. Атомын дугаар нь 14. Орчлон ертөнцийн хэмжээнд найм дахь, дэлхийн царцдаст хоёр дахь (хүчилтөрөгчийн дараа) өргөн тархалттай элемент болно. Дэлхийн царцдасын 25.7% - ыг (массын) цахиур бүрдүүлнэ. Цахиурыг шил, цемент, эмнэлэгт хэрэглэхээс гадна, хамгийн гол нь хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд өргөн хэрэглэнэ. Цахиур нь ургамалын, ялангуяа өвслөг ургамлын метаболизмын үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэнэ.
Химийн тэмдэг: Si  
Цэнэгийн тоо: 14  
Атом масс: (±) (Ar) 28.085  
Элементийн ангилал: Металлоид  
Төлөв: Хатуу   
Хайлах цэг: 1414°C  
Буцлах цэг: 3265°C  
Нягт: 2.3290 г/см3  
Цахиур агуулсан эрдсүүд:
Цахиур агуулсан ХХ эрдэс байдгаас эдийн засгийн ач холбогдолтой XX эрдэс байдаг. Үүнээс дурдвал: