Устөрөгч нь Н гэж тэмдэглэгддэг, атомын дугаар нь 1 болох Металл бус химийн элемент. Хэвийн нөхцөлд өнгө, үнэргүй. Атом жин нь 1.00794 гр/моль, хамгийн хөнгөн, орчлон ертөнц дээрх хамгийн өргөн тархалттай химийн элемент. Дэлхий дээр устөрөгч дангаараа маш ховор, үйлдвэрлэлийн нөхцөлд метанаас ялгаж авна. Устөрөгч нь 3 янз байдаг ба цөм нь 1 протоноос тогтсоныг зүгээр устөрөгч гэх ба харин 1 протон, 1 нейтроноос тогтсоныг дейтерий гэнэ. Харин 1 протон, 2 нейтроноос тогтсоныг тритий гэдэг. Атомыг нь нэрлэхдээ устөрөгч, дейтон, тритон гэж тус тус нэрлэдэг.
Химийн тэмдэг: H  
Цэнэгийн тоо: 1  
Атом масс: (±) (Ar) 1.008  
Элементийн ангилал:  Металл биш  
Төлөв: Өнгөгүй хий  
Хайлах темпратур: -259.14 °C  
Буцлах темпратур: -252 °C  
Нягт: 0.0899 кг/м3  
Устөрөгч агуулсан эрдсүүд:
Устөрөгч агуулсан 2593 эрдэс байдгаас эдийн засгийн ач холбогдолтой 451 эрдэс байдаг. Үүнээс дурдвал: