Стронци нь цагаан өнгөтэй, газрын шүлтийн металл ба нилээд зөөлхөн. Шинж байдал нь кальци, магни, баритай төсөөтэй. Агаарт амархан исэлддэг ба устай хялбар урвалд ордог, мөн олон элементүүдтэй нэгдэл үүсгэдэг. Стронцийг пиротехник, дохио, гэрэлтүүлэгийн багаж төхөөрөмж, залуурт пуужин, сум, бусад зэвсэг, кинотехник, янз бүрийн, тухайлбал эмнэлэг болон оптикийн шилний үйлдвэр, телевизийн экран, шилэн мяндас, керамикийн үйлдвэр, паалангийн үйлдвэр, цахилгаан техник, электронник, радиотехник, лак – будгийн үйлдвэрт өргөн хэрэглэдэг.
Химийн тэмдэг: Sr  
Цэнэгийн тоо: 38  
Атом масс: (±) (Ar) 87.62  
Элементийн ангилал: Газрын шүлтийн металл  
Төлөв: Хатуу   
Хайлах цэг: 777 °C  
Буцлах цэг: 1380 °C  
Нягт: 2.63  г/см3  
Стронци агуулсан эрдсүүд:
Стронци агуулсан ХХ эрдэс байдгаас эдийн засгийн ач холбогдолтой XX эрдэс байдаг. Үүнээс дурдвал: