Мөнгө нь химийн элемент юм. Атомын дугаар 47. Ag гэж тэмдэглэгддэг үнэт металл болно. Манай гариг дээр цэвэр дангаар болон нэгдлийн байдлаар тохиолддог. Дэлхий дээр энэ металл алтнаас 20 дахин их, зэснээс үлэмж бага. Цэвэр мөнгө гялалзсан цагаан өнгөтэй металл, маш зөөлөн, давтагдах чанараар зөвхөн алтны дараа л орно. Цахилгаан дулааныг бүх металлаас илүү сайн дамжуулна. Бусад төрлийн зэвэрдэггүй металлын адил химийн урвалд маш тэсвэртэй ердийн хүчлээс устөрөгчийг түрдэггүй, хуурай, цэвэр агаарт өөрчлөгдөггүй, гэвч агаарт хүхэрт устөрөгч болон хүхрийн дэгдэмхий нэгдэл байвал мөнгө харладаг. Азотын ба хүхрийн хүчил мөнгөтэй алгуур урвалд орж түүнийг уусгадаг. Давсны хүчил ба хаан дарс мөнгийг уусгадаггүй. Учир нь гадаргаар нь хлорт мөнгөний AgCl хамгаалах нимгэн хальс байдаг. Ихэнх нэгдэлд мөнгө исэлдлийн +1 зэрэгтэй байдаг. Гэвч бас мөнгө исэлдлийн +2 зэрэгтэй байж болдог. Мөнгөний зарим бэлдмэл бактери устгах чадвартай нитрат, колларгол.
Химийн тэмдэг: Ag   
Цэнэгийн тоо: 47  
Атом масс: (±) (Ar) 107.8682  
Элементийн ангилал: Шилжилтийн металл  
Төлөв: Хатуу   
Хайлах цэг: 961,78 °C  
Буцлах цэг: 2210 °C  
Нягт: 10.49 г/см3  
Мөнгө агуулсан эрдсүүд:
Мөнгө агуулсан ХХ эрдэс байдгаас эдийн засгийн ач холбогдолтой XX эрдэс байдаг. Үүнээс дурдвал: