Металл гянтболд цайвар саарал өнгөтэй, хайлах температур нь 3422°C, 5930°C–т буцалдаг. Хувийн жин нь 19.25 г/см3. Гайхамшигтай физик шинж чанартай. Улайсгахад гэрэлтэх чадвар өндөртэй, улайссан металл вольфрам дулаан ялгаруулах чадвар өндөртэй, тэлэлтийн коэффициент багатай, олон металлтай хамтарч онцгой сайн шинжтэй хайлш, хатуу карбид-хайлшууд үүсгэдэг. Вольфрамын ган хатуулаг өндөртэй, бат бэх, хялбар хайлдаггүй, өөрөө өөрийгөө ширээдэг, хүчилд тэсвэртэй. Вольфрамын нэгдлүүдийг химийн урвалд будагч болгож, өндөр чанартай бензин үйлдвэрлэхэд катализатор болгож хэрэглэдэг.
Химийн тэмдэг: W  
Цэнэгийн тоо: 74  
Атом масс: (±) (Ar) 183.84  
Элементийн ангилал: Шилжилтийн металл  
Төлөв: Хатуу   
Хайлах цэг: 3422 °C  
Буцлах цэг: 5930 °C  
Нягт: 19.25 г/см3  
Вольфрам агуулсан эрдсүүд:
Вольфрам агуулсан ХХ эрдэс байдгаас эдийн засгийн ач холбогдолтой XX эрдэс байдаг. Үүнээс дурдвал: