Нийцтэй байдлын дүгнэлт гаргах үйлчилгээ нь тухайн төсөлд урьд нь хийгдсэн нөөцийн тайлан, ТЭЗҮ, тоног төхөөрөмжийн сонголт, ажлын зураг төсөл зэрэг судалгааны ажил, тайлан, мэдээ, мэдээлэл мөн үйл ажиллагаа нь доголдсон болон илүү үр бүтээлтэй эдийн засгийн ашигтай ажиллахыг зорьж буй баяжуулах үйлдвэрүүдэд холбогдох хууль, журам, Монгол улсын болон Олон улсын норм, стандарт кодуудад нийцэж байгаа эсэх, технологийн дэвшилтэт шийдэл буй эсэхэд дүн шинжилгээ хийж, байгаль орчинд үзүүлэх нөлөө, баяжуулах технологи, эдийн засгийн ашигт ажиллагааны үүднээс анализ хийж, эрсдэлийг тодорхойлон, шүүмж - зөвлөмж өгөх зорилготой үйлчилгээ юм.
Танай төсөлд ашигт малтмал баяжуулагч инженер хэрэгтэй байна уу?
Технологийн туршилтаас үйлдвэрийн зураг төсөл боловсруулах, үйлдвэрийн металлурги – үйл ажиллагаа хариуцан ажиллаж байсан олон жилийн туршлагатай инженерийн мэргэжлийн баг хамт олон танд туслахад бэлэн байна. Хөдөлмөрийн гэрээ шаардлагагүй тул хүссэн хугацаагаар хамтран ажиллах боломжтой. Төсөл бүр өөрийн онцлогтой тул танай хэрэгцээнд тулгуурлан гэрээний санал боловсруулагдах болно.
Уул уурхайн төслийн Техник Эдийн Засгийн Үндэслэл (ТЭЗҮ) нь тухайн ордын геологийн нөөц, хүдрийн биетийн онцлог, газарзүйн орчны тогтоц, байрлаж буй бүс нутгийн дэд бүтцийн боломж дээр тулгуурлан геологи хайгуул, ил болон далд уурхайн ашиглалт, баяжуулах технологийн олон шатны судалгааны ажлын үр дүнг нэгтгэн байгаль орчин, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, орон нутаг – улсын тогтвортой хөгжлийн бодлого, хууль эрхзүйн шаардлагуудыг хангах, урт болон богино хугацааны эдийн засгийн үр ашгийг хангах үйлдвэрлэл - инженер – эдийн засгийн цогц шийдэл юм.
ТЭЗҮ-ийг доорх журам, түүнд заасан бүтцийн дагуу боловсруулах бөгөөд Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хамгаалах цогц үйлчилгээ юм. Үүнд:
SCOPING STUDY нь тухайн төсөлд өнөөгийн түвшинд хийгдсэн судалгаа, хөгжүүлэлтийн ажилд салбарын мэргэжлийн зүгээс үнэлэлт дүгнэлт гаргах, зөвлөмж удирдамж гаргах зорилготой хийгддэг судалгааны ажил юм. Хамрах хүрээний судалгаа нь дараах нөхцөлүүдэд хийгдэх боломжтой. Үүнд:
Энэхүү судалгааг хийлгэснээр та богино хугацаанд бага зардлаар төслийг бодитоор үнэлэх, төсөлд шаардлагатай дараагийн шатны ажлын удирдамж, чиглэл, алхмуудыг тодорхойлох боломжтой болох юм.
Ашигт малтмал баяжуулах технологийн туршилтын ажлын даалгавар боловсруулах, туршилтын үр дүнг ашиглан үйлдвэрийн технологийн схем зохиох, масс - баланс, ус – шламын тооцоог хийж түүнд үндэслэн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сонгох, сонгосон тоног төхөөрөмжийн дагуу үйлдвэрийн төлөвлөлт (General Layout), процессын урсгалын диаграмм (PFD – Process Flow Diagram), шугам хоолойн урсгалын диаграмм (PID - Piping and Instrumentation Diagram) болон үйлдвэрийн цахилгаан хангамж, автоматжуулалт, металл хийц - бүтээцийн болон ажлын зураг төсөл боловсруулах үйлчилгээ юм.